Узбекистан Улсын “Бэлчээр”-ийн тухай шинэ хууль
Узбекистан Улсын “Бэлчээр”-ийн тухай шинэ хууль

Узбекистан Улсын “Бэлчээр”-ийн тухай шинэ хууль

Узбекистан улсын “Бэлчээр”-ийн тухай хууль тус улсын Их Хурлаар 4 дүгээр сарын 2-ны өдөр батлагдаж, 5 дугаар сарын 3-ны өдөр Сенатаар батлагдан, Узбекистан улсын ерөнхийлөгчөөр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан байна.

Узбекистан улсад -Бэлчээрийн тухай хууль”-тай болох хэрэгцээ шаардлага: Тус улсад бэлчээрийн холбогдолтой нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлууд нь

1) Бэлчээрийн менежментийн талаарх мэдлэг, ойлголт бага,

2) Тогтвортой бэлчээрийн сэлгээний бодит туршлага болон хэрэглээ байхгүй

3) Ямаа болон хонин толгойн малд эзлэх хувь хэт их,  бэлчээрт малын зохистой харьцааг бий болгох шаардлагатай байсан. Тодруулбал, цөлийн уулархаг бэлчээрт 3 ямаа болон 1 хонь-д 1 га талбай, цөлийн бэлчээрт 1 ямаа болон 1 хонь-д 3га талбай ноогддог. Үхэр, ямаа, хонь, тэмээ зэрэг олон төрлийн малыг нэг бэлчээрт байлгаж, ингэснээр эдгээр мал илүү олон төрлийн ургамлын бэлчээрт бэлчээрлэх боломжтой,

4) Бэлчээрийн доройтол болон цөлжилт үүсэх эрсдэлтэй бөгөөд бэлчээрийн доройтлын үндсэн шалтгаан нь малын тоо толгой ихсэж, бэлчээрийн даацаас хэтэрсэн, бэлчээрийн сэлгээ нүүдэл багассан, мөн цөлжилтөөс үүдэлтэй шинэ худаг барьж, хуучин худгуудын сэргээн засварлах шаардлагатай,

5) Бэлчээрийн газрын газар тариалангийн зорилгоор хагалж байгаа,

6) Уур амьсгалын өөрчлөлт. Бэлчээрийн экосистем нь их хэмжээний нүүрстөрөгч хүчилтөрөгч болгон ялгаруулдаг ялгаруулдаг. 1 га бэлчээр дунджаар 3,850кг нүүрстөрөгч хүчилтөрөгч болгодог гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэвч улсын бэлчээрийн ихэнх хэсэг нь бэлчээрийн даацын зохицуулалтын дагуу өөрөө өөрийгөө нөхөн сэргээж хадгалан авч үлддэг. Мөн малчдад шинэ орлогын эх үүсвэрийг танилцуулах хэрэгцээ, шаардлага байгаа.

Узбекистан улсын “Бэлчээрийн тухай хууль”-ийн гол зорилго нь бэлчээрийн зориулалттай ашиглаж, хамгаалж буй газрын газар эзэмших харилцааг зохицуулахад оршино.

Бэлчээр гэдэг нь байгалийн унаган ургамлууд болох малын тэжээлээр бүрхэгдсэн газар юм. Хуульд зааснаар Узбэкистан улсын бэлчээрийн талбай нь цөлийн уулархаг болон цөлийн гэсэн 2 төрөл буюу уулархаг бөгөөд өндөрлөг бэлчээрт тооцогддог. Урьдчилсан мэдээллийн дагуу бэлчээрийн бүтэц нь:

  • 7% буюу 23.4 сая га талбай нь цөлийн бэлчээр
  • 4% нь цөлийн уулархаг бэлчээр
  • 3% нь уулархаг бэлчээр
  • 6% нь өндөрлөг, уулархаг бэлчээр байна

Узбэкистан улсын шинэ бэлчээрийн тухайн хуулийн зохицуулалт нь юу вэ?

Шинээр батлагдсан “Бэлчээрийн тухай хууль”-ийн дагуу Узбекистан улсад бэлчээрийн тухайн хуулийн үндэслэл, тодорхойлолт, бэлчээрийн ашиглалтын төрийн бодлого, бэлчээрийн менежментийн хамтрагч байгууллагуудын үүрэг хариуцлага, бэлчээр ашиглалтад иргэд болон бэлчээр ашиглагчдын оролцоо, бүх төвшин дэх бэлчээрийн менежментийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээнд бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх хэрэгцээ, шаардлага, бэлчээрийн мониторинг болон гео ургамал судлалын үнэлгээний талаар оруулсан.

Жишээ нь, уг хуулийн 5 дугаар зүйлд “Бэлчээр ашиглалт болон хамгааллыг Узбекистан улсын Сайд нарын Танхим болон орон нутгийн төр засгийн байгууллага, бэлчээр ашиглах хамгаалах болон бусад төрийн байгууллагууд хэрэгжүүлнэ. Ялангуяа, улсын хэмжээнд бэлчээр ашиглалт, хамгааллын чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагууд нь: Узбэкистан улсын Газрын Нөөц, Геодези, Зураг зүй, Кадастрын төрийн зөвлөл, Узбэкистан улсын Экологи, Байгаль орчин хамгааллын төрийн зөвлөл, Узбэкистан улсын Ойн төрийн зөвлөл зэрэг байгууллагууд болно.

Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын шийдвэрээр бэлчээрийг байнгын эзэмшлээр эзэмшүүлэх, түрээслэх болон богино хугацаагаар ашиглуулах боломжтой” гэж оруулжээ.

Мөн уг Хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу бэлчээрийн ашиглалтын эрх, үүргийг дараах байдлаар зохицуулна:

  • Бэлчээрийн талбайн ашиглалт, хамгаалах арга хэрэгслээс хамааруулан бэлчээрийн тэжээл тариалах, хадлан бэлтгэх ажлыг зохицуулна
  • Бэлчээрийн дэд бүтэц байгуулах ажлыг зохион байгуулах
  • Бэлчээрийн холбоог бий болгох
  • Бэлчээрийг зориулалтын дагуу зохистой ашиглах
  • Бэлчээрийн ургамлыг нөхөн сэргээх, ургамлын бүрхэцийг нөхөн сэргээх бөгөөд бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэх
  • Бэлчээрийн сэлгээ болон нүүдлийн ажлыг зохион байгуулах

Шинэ бэлчээрийн тухай хуулийг хэрхэн дэмжих вэ?

Бэлчээрийн тухай хуулийн 18-р зүйлийг дагуу бэлчээр ашиглалттай холбоотой төлбөрийг бэлчээр ашиглалтын татвар, түрээс байдлаар зохицуулна. Бэлчээр ашиглагчид, бэлчээр ашиглалт, хамгаалал, хамгаалах арга хэрэгсэл, технологи, нөлөөлөл, бэлчээрийн дагалдах хууль, дүрэм, журмуудыг таниулах, хэрэгжилтийг дэмжих, туршлага солилцох ажлыг Төв Ази болон дэлхийн тогтвортой бэлчээрийн менежментийн байнгын хамтын ажиллагаатай зохион байгуулна.

Төв Ази: Төв Азийн өргөн уудам хээр, цөл болон уулархаг нутаг дэвсгэрт бэлчээрийн мал аж ахуй нь амьдралын томоохон хэв маяг бөгөөд цаг хугацааны эрхээр бэлчээрийн мал ахуй өөрчлөгдөж, байгаль орчныг хамгаалах болон малчдын амжиргааг дэмжиж ирсэн. Төв Азийн бүс нутаг нь одоогоор нийгэм эдийн засаг, экологи, улс төрийн саад бэрхшээл болон хууль эрх зүйл өөрчлөлтөд дасан зохицох үе шатандаа яваа юм.

Монгол, Казахстан, Киргизстан, Таджикстан, Туркменистан, Узбекистан зэрэг улсууд байгалийн нөөцийн салбарт тулгуурлан хөгжиж байна. Бэлчээрийн тухайн хуулийн үзэл баримтлалыг Төв Азийн бүхий л улс орнууд бий болгож, хөгжүүлж хэрэгжүүлж байна. Жишээ нь Киргизстан улсад Бэлчээрийн тухай хууль 2009 онд батлагдаж, улс даяар бэлчээр ашиглалтын холбоодуудыг байгуулсан.

Монгол улсад малчид бэлчээр ашигладаг бөгөөд хамтран менеженттэйгээр ашигладаг бэлчээрийн хэсэг, бүлгүүд болон байгалийн нөөцийн менежмент (2005 онд Газрын тухайн хуулийг Байгаль Орчин Хамгааллын тухайн хуулийг хавсралт болгон баталсан), Бэлчээрийн тухайн хуулийн төслийг боловсруулж, Монгол улсын засгийн газрын төвшинд хэлэлцүүлж байна.

Мөн Таджикстан улсад бэлчээрийн талбайн ихэнх хэсэг хувийн гэр бүлийн фермерүүдэд 2013 оны Бэлчээрийн Хуулийн дагуу олгогдсон байдаг бол Туркменистан улсад Бэлчээрийн тухай хууль 2015 онд батлагдаж үндэсний төвшинд бэлчээрийн менежментийн ашиглалтыг зохицуулдаг. Мөн Казахстан улсад бэлчээр ашиглалтын холбоодууд Казахстаны бэлчээрийн тухайн хуулийн ялгаатай газар эзэмших эрхийн системээр 2017 онд хуульчлагдсан байдаг.

Блогийг бичсэн:  Mirzokhid Yuldashev, Хөдөө аж ахуйн мэдээллийн төв ТББ, захирал, Узбэкистан улс. + 99890 9871000 mob. y_mirzohid@mail.ru . www.agroasia.uz, and  Hijaba Ykhanbai, JASIL ТББ тэргүүн, Төв Азийн бэлчээрийн санаачлаг-н зохицуулагч. ILC;  +976-99282205, Mobile, Fax/Phone Office: 97611-329619,    y.hijaba@gmail.com, jasil_ngo05@yahoo.com , www. cbnrmjasil.worldpress.com

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *