Л.Батцогт: Загвар сумаар сонгосон нь бидэнд маш том боломжийг олгож байна
Л.Батцогт: Загвар сумаар сонгосон нь бидэнд маш том боломжийг олгож байна

Л.Батцогт: Загвар сумаар сонгосон нь бидэнд маш том боломжийг олгож байна

Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Л.Ганцогт, Малчдын ногоон алт Дундын хоршооны зөвлөх А.Өнөрзул, Хөвсгөл аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, аймгийн мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Л.Баярмаа, ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн С.Дивангар, ХААИС-ийн багш Т.Ариунболд нар энэ сарын 13-19 ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан- Уул, Арбулаг сумдад ажилласан билээ. Арбулаг суманд ажиллахын өмнө Мөрөн хотод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газарт холбогдох албаныхантай уулзаж ярилцан 2019 оны хамтын ажиллагааны зорилго чиглэлийг ярилцсан юм.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тамгын газарт МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Л.Ганцогт, Малчдын ногоон алт Дундын хоршооны зөвлөх А.Өнөрзул, Хөвсгөл аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Л.Баярмаа, ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн С.Дивангар, ХААИС-ийн багш Т.Ариунболд нар энэхүү 2019 оны хамтын ажиллагааны “Төлөвлөлтийн уулзалт”-ын эхэнд ИТХ-ын дарга Н.Болдбаатартай уулзаж Арбулаг суманд хэрэгжүүлж байгаа НАМЭМ төслийн талаар ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг амжилттай болгоход сум орон нутгийн бодлого барьдаг удирдлагуудын оролцоо чухал үүрэгтэйг онцолж, харилцан хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар ярилцлаа.

Дараа нь тус сумын Засаг дарга Л.Батцогт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болдбаатар тэргүүтэй сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэн, Арбулаг сумын Бэлчээр Ашиглагчдын холбооны тэргүүн С.Үүртуяа болон Алаг-Эрдэнэ сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Ё.Даваа нартай уулзаж ярилцав. Уулзалтаар Цагаан-Уул сумын Засаг дарга, бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, хувийн мал эмнэлэгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж байна. Мөн Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, газрын даамалтай бэлчээр ашиглах гэрээ байгуулах, ЛМ програмд бүртгэлжүүлэх дадлага ажил хийж, МЭҮТ, МЭ-ийн эмч байцаагч нарт МЭГ-ны системийн ажиллагааны талаар дадлага ажил, МЭҮТ болон СБАХ, БАХ-ийн ахлагч нарт сүргийн менежментийн төлөвлөгөө хэрхэн боловсруулах арга зүйг эзэмшүүлэх талаар сургалт явуулж, далдлага хийлгэлээ.

Мөн БАХ, СБАХ-ийн ахлагч тэргүүн нарт бэлчээр ашиглалтийн төлөвлөгөө, гэрээ, журам талаар мэдээлэл өгч сургалт явуулах болон Түүхий эдийн мэдээллийн сан RMTS, цахим нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх талаар танилцуулав. Ингэснээр Малчид үндэсний үйлдвэр хооронд хамтран ажиллах, түүхий эд бэлтгэлийн гэрээг байгуулах, малчдад хоршоо хэрхэн байгуулах аргачлалийг эзэмшүүллээ.

Уулзалтын төгсгөлд Арбулаг сумын малчидтай хийх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд сумын Засаг дарга Л.Батцогт хэлэхдээ Ногоон алт малын эрүүл мэнд төсөл манай суманд хэрэгжээд хоёр жил боллоо. Мал сүргийн тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, сүргийн бүтцээс хамаарч малчдын орлого ашигт шууд нөлөөлж байна. Энэ чухал цаг үед манай суманд МБАНХ-ноос НАМЭМ төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Манай сумыг “Загвар сум”-ын нэгээр сонгосон нь бидэнд маш том боломжийг олгож байна. Малчин та бүхэн төслийн үйл ажиллагааг дэмжиж, бэлчээрийн зөв хуваарилалтыг ойлгож, орлогын олон талт хувилбаруудаас сонголт хийж ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэж байна гэж онцоллоо.

\

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *