Цагаан-Уул сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэнтэй уулзав
Цагаан-Уул сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэнтэй уулзав

Цагаан-Уул сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэнтэй уулзав

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд НАМЭМ, МБАНХ -ны төслийн баг, ХААИС-ийн зөвлөхүүд ажиллаж байна. МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Л.Ганцогт, Малчдын ногоон алт Дундын хоршооны зөвлөх А.Өнөрзул, Хөвсгөл аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн А.Баярмаа, ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн С.Дивангар, ХААИС-ийн багш Т.Ариунболд, Цагаан-Уул сумын Засаг дарга Д.Түмэнбаяр, ИТХ-ын дарга Х.Даваасүрэн тэргүүтэй тус сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэн, СБАХ-ны тэргүүн Д.Мөнхбат, БАХ-ийн ахлагч нарын уулзалт Цагаан-Уул сумын Тамгын газарт болж байна.

Уулзалтаар Цагаан-Уул сумын Засаг дарга, бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, хувийн мал эмнэлэгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж байна. Мөн Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, газрын даамалтай бэлчээр ашиглах гэрээ байгуулах, ЛМ програмд бүртгэлжүүлэх дадлага ажил хийж, МЭҮТ, МЭ-ийн эмч байцаагч нарт МЭГ-ны системийн ажиллагааны талаар дадлага ажил, МЭҮТ болон СБАХ, БАХ-ийн ахлагч нарт сүргийн менежментийн төлөвлөгөө хэрхэн боловсруулах арга зүйг эзэмшүүлэх талаар сургалт явуулж, далдлага хийлгэнэ.

БАХ, СБАХ-ийн ахлагч тэргүүн нарт бэлчээр ашиглалтийн төлөвлөгөө, гэрээ, журам талаар мэдээлэл өгч сургалт явуулж, Түүхий эдийн мэдээллийн сан RMTS, цахим нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх талаар танилцуулна. Малчид үндэсний үйлдвэр хооронд хамтран ажиллах, түүхий эд бэлтгэлийн гэрээг байгуулах, малчдад хоршоо хэрхэн байгуулах аргачлалийг эзэмшүүлнэ.

Цагаан-Уул сумын малчидтай МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Л.Ганцогт, Малчдын ногоон алт Дундын хоршооны зөвлөх А.Өнөрзул, Хөвсгөл аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, аймгийн мал эмнэлгийн газрын мэргэжилтэн А.Баярмаа, ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн С.Дивангар, ХААИС-ийн багш Т.Ариунболд, СБАХ-ийн тэргүүн Д.Мөнхбат нар сумын Соёлын төвд уулзалт хийлээ.

Уулзалтаар МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг НАМЭМ төсөл болон МБАНХ-ны талаар малчдад танилцуулга хийж, бэлчээр ашиглалтийн төлөвлөгөө, гэрээ, журам болон ямар боломжууд байгаа талаар мэдээлэл өглөө.

ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн С.Дивангар МЭҮТ, хувийн мал эмнэлгийн эмч ажилтан нартай хамтран “Хариуцлагатай малчин” гэдгийг тодорхойлох ажлуудыг малчидтай хэрхэн бий болгох талаар танилцууллаа.

ХААИС-ийн багш Т.Ариунболд малчны хотон дахь мал сүргийн менежментийн төлөвлөгөө боловсруулан үржил селекцийн ажлыг зөв зохистой хийснээр тоон дээр суурилсан ашиг орлого бус малын чанар ашиг шимийг чухалчилж орлогоо нэмэгдүүлэхийн боломжтой гэдгийг ойлгуулав.

Малчид мэдлэг мэдээлэлтэй болсноор хариуцлагтай БАХ, малчин болон төлөвшиж, түүхий эдийн шалгуур үзүүлэлтийг хангадаг болж улмаар үндэсний үйлдвэрүүдийн найдвартай нийлүүлэгч болно. Ингэснээр үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэл, хангамж найдвартай малчдын орлого нь тодорхой болох юм.

?

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *