НАМЭМ, МБАНХ -ны төслийн баг Цэцэрлэг суманд ажиллалаа
НАМЭМ, МБАНХ -ны төслийн баг Цэцэрлэг суманд ажиллалаа

НАМЭМ, МБАНХ -ны төслийн баг Цэцэрлэг суманд ажиллалаа

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд НАМЭМ, МБАНХ -ны төслийн баг, ХААИС-ийн зөвлөхүүд ажиллаж байна. Тодруулбал, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Л.Ганцогт, Малчдын ногоон алт Дундын хоршооны зөвлөх А.Өнөрзул, Хөвсгөл аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Г.Энхболд, аймгийн мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Л.Баярмаа, ШХА-ийн Малын эрүүл мэнд төслийн С.Дивангар, ХААИС-ийн багш Т.Ариунболд, Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Цогт, ИТХ-ын дарга Ч.Дашдаваа тэргүүтэй сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, СБАХ-ны тэргүүн Д.Дамжинрагчаа, багийн ахлагч нарын уулзалт Цэцэрлэг сумын Тамгын газарт боллоо.

Уулзалтаар Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Цогт “Цэцэрлэг сумын үйл ажиллагааг дэмжиж, малчдын амьжиргааг дээшлүүлэх замаар бэлчээр нутгийг хамгаалж, сум орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, газрын даамал нарт шаардлагатай мэдээллийг өгч ажиллаж байгаад талархал илэрхийлж байна. Манай сумыг Жишиг сумын нэгээр сонгосон байна. Бидний зүгээс та бүхний ажлыг тууштай дэмжиж ажиллана” хэмээн онцолсон юм.

Мөн Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, газрын даамалтай бэлчээр ашиглах гэрээ байгуулах, ЛМ програмд бүртгэлжүүлэх дадлага ажил хийж, МЭҮТ, хувийн мал эмнэлгийн эмч байцаагч нарт МЭГ-ны системийн ажиллагааны талаар дадлага ажил, МЭҮТ болон СБАХ, БАХ-ийн ахлагч нарт сүргийн менежментийн төлөвлөгөө хэрхэн боловсруулах арга зүйг эзэмшүүлэв. Харин БАХ, СБАХ-ийн ахлагч тэргүүн нарт бэлчээр ашиглалтийн төлөвлөгөө, гэрээ, журам талаар мэдээлэл өгч,  Түүхий эдийн мэдээллийн сан RMTS, цахим нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, малчид үндэсний үйлдвэр хооронд хамтран ажиллах, түүхий эд бэлтгэлийн гэрээтэй ажиллахын тулд хоршоог хэрхэн байгуулах талаар аргачлалийг заалаа.

Малчидтай хийх уулзалтыг сумын Соёлын ордонд зохион байгуулж, уулзалтын эхэнд тус сумын нутагт орших Булнайн нуруунаас эх авдаг Тэс голын тухай өгүүлэх “Тэсийн голын монголчууд” баримтат киног үзүүллээ. Баримтат киноны дараа “Түүхий эдийн мөшгих тогтолцоог хөгжүүлснээр малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн хариуцлагтай ашиглалтийг бий болгох боломж” зэрэг сэдвээр танилцуулга сургалт явууллаа.

Add Comment

Your email address will not be published. Required fields are marked *