СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.

                                                                                                                                 

Исланд дахь НҮБ-ын Их сургуулийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах нь” хөтөлбөртэй хамтран газар, байгалийн нөөцийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан “Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулах, үр дүнг тайлагнах, ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2018 оны 6-р сарын 29-өөс 7-р сарын 5-ны өдрүүдэд Монголын нууц товчоо амралтын газар дээр зохион байгуулна.

 

Сургалт танхимын болон хээрийн сургалтаас бүрдэх бөгөөд газар, байгалийн нөөцийн төлөв байдал, түүний өөрчлөлтийн талаарх өгөгдөл боловсруулж дүн шинжилгээ хийх, улмаар бодлогын түвшинд танилцуулж тайлагнах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 

 

Тавигдах шаардлага:

  • Газар, байгалийн нөөцийн менежментийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Төрийн байгууллага болон их, дээд сургуульд ажилладаг байх
  • Сургалтын нийт хөтөлбөрт оролцох боломжтой

 

Та оролцохыг хүсвэл дараахь материалыг 2018 оны 4-р сарын 15-ны  дотор доор дурьдсан хаягаар ирүүлнэ үү. 

 

  • Товч намтар
  • Ажлын газрын тодорхойлолт

Хаяг:  info@greenmongolia.mn

www.greenmongolia.mn

Лавлах утас: 99893139, 99069116

 

Зохион байгуулагчид:

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Ус цаг уур, орчны шинжилгээний газар

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-16 01:15:06