Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 оны 12 сарын 21-нд ХХААХҮЯ-ны сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. 

 

Ажлын хэсгийн гишүүд мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, хоёрдогч хуулийн тогтоомжийн төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн уулзалтуудыг хийсэн. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр  энэхүү төлөвлөлтийг хэрхэн хийхтэй холбоотой үйл ажиллагааны төлөвлөлтийн уулзалт хийлээ. 

 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу дунд шатны 145 орчим хууль тогтоомж, бусад баримт бичгийг боловсруулж, шинэчлэх шаардлагатай байна. Үүний дүнд Улсын Их Хурлын 4 шийдвэр, Засгийн газрын 14 тогтоол, Сайд нарын 24 тогтоол, Мал эмнэлэг, Үржлийн газрын түвшинд 80 гаруй заавар, төлөвлөгөө гаргах юм.

 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар бид цаашид цаг тухайд нь мэдээллэх болно.

 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг www.legalinfo.mn веб сайтын дараах линкээр орж үзнэ үү:

 

http://legalinfo.mn/law/details/13026?lawid=13026

НИЙТЭЛСЭН: 2018-01-08 09:03:28