Бэлчээрийн хариуцлагатай менежмэнтийн асуудлаар хэлэлцлээ

Монгол орны бэлчээрийн үндэсний II дугаар форум “Бэлчээрийн хариуцлагатай менежмэнт” уриан дор Туушин зочид буудалд үргэлжилж байна.

Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх,  хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, мал аж ахуйн салбарт шаардлагатай шинэлэг технологи ололт амжилтыг нэвтрүүлэх, малчдын байгууллага, төр  засгийн хамтын уялдаа холбоотой ажиллах, үндэсний үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ нийлүүлэхэд ямар  саад бэрхшээл тулгарч байгаа, юунд анхаарч ажиллах вэ зэрэг сэдвүүдийг ярилцлаа.

Тодруулбал,  Бэлчээрийн МАА-н тэжээл бэлтгэл, хангамжийг шинэ шатанд гаргах нөөц боломж, сайн туршлага,  Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, малын тоо ачааллыг даацад нь тохируулах орон нутгийн санаачлага, Бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах нь хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай бүтээгдхүүнийг баталгаажуулах үндэс болох нь, Бэлчээр ашиглалт, МАА-г хөтлөх экстейншн үйлчилгээг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах хэрэгцээ, Монгол малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмж, нэр хүндийн дэлхийн зах зээл дээр хэрхэн сайжруулах вэ? сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо.

Форум оюутан, залуу судлаачдын дунд зохион байгуулах “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь” сэдэвт тэмцээнээр үргэлжилж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-31 09:22:52