Үйл ажиллагааны цар хүрээ

МБАНХ-оос дараах үйл ажиллагаа, үйлчилгээг явуулж байна:

  • Гишүүн, гишүүн бус байгууллагуудыг чадавхжуулах үйлчилгээ үзүүлэх
  • Гишүүн байгууллагыг хөгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Малчдын байгууллагыг үүсгэх, хөгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ
  • Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчинг сайжруулах талаар Засгийн газар, түүний харъяа байгууллагуудтай хамтран ажиллах
  • Бэлчээр ашиглалтын бодлого, журам, гэрээ, маргаан шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Гадаад, дотоодын байгууллагтай хамтран ажиллах гэрээ байгуулахад зуучлах
  • Гадаад, дотоодод үзэсгэлэн яармаг зохион байгуулах
  • Зохион байгуулалтыг дэмжих үйл ажиллагаа явуулах
  • Туршлага судлах, төлөөлөгчид солилцох, зохион байгуулах
  • Тэргүүн туршлага, бизнес, хөрөнгө оруулалтын мэдээлэл солилцох
  • Гишүүн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг дэмжих
  • Сургалт, семинар, уулзалт зохион байгуулах

 

Хэрэгжүүлж байгаа төслүүд:

  • 2017-2020 онд “Ногоон-алт, малын эрүүл мэнд” нэгдсэн төслийн хүрээнд орон нутагт бий болгосон бэлчээр ашиглагчдын холбоодын бүтцийг ашиглан бэлчээрийн менежмент, бэлчээр ашиглах гэрээ, мал эмнэлгийн үйлчилгээ, түүхий эдийн үнэ, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах ажлыг хэрэгжүүлж байна.
  • АНУ-ын санхүүжилттэй “Хот орчмын бэлчээрийн сэргэх чадавхийн судалгаа”-ны төсөл
  • Баян-Айраг компаний санхүүжилтээр “Нутгийн иргэдэд түшиглэсэн уул уурхайн дүйцүүлэн хамгаалах” төсөл
  • Бороо Гоулд компанитай хамтран “Нутгийн иргэдэд түшиглэсэн уул уурхайн дүйцүүлэн хамгаалах” төсөл
  • Оюу толгой компаний санхүүжилттэй “Бэлчээр эрдэнэ” төслийг Өмнөговь аймгийн Цогтовоо суманд тус тус хэрэгжүүлж байна.
  • МБАНХ нь судлаачид, зөвлөхүүдээ чадавхжуулах зорилгоор АНУ-ын Хорнадо эрдэм шинжилгээний байгууллага, ХААИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна.

 

МБАХН-ны гишүүнчлэл бүхий малчдын байгууллага хөгжиж байгаа аймаг сум (газрын зурагт ногоон өнгөөр тэмдэглэсэн):

 

 

Бидний тухай

 

Бидний эрхэм зорилго:

  • Малчдын байгууллагын хөгжилд тэргүүлэгч, идэвхитэй хувь оруулагч байх
  • Бэлчээр ашиглалтын таатай орчинг бүрдүүлэх, малчдын нийгэм, эдийн засгийн хэрэгцээг хангахад гол дэмжигч, урагшлуулан чиглүүлэгч байх

 

Гишүүд ба түншүүд,

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ) бэлчээрийн сэргэх чадавхи, малчдын хамтын оролцоонд тулгуурласан байгууллагыг хөгжүүлэх замаар бэлчээрийн менежментийг төлөвшүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажилладаг үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага юм. МБАНХ нь одоогийн байдлаар 42304 гишүүнтэй болоод байна.

  • Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ) -11
  • Сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ) - 141
  • Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) - 1300
  • Хоршоо - 70
  • Малчин өрх - 40,5 мянга
  • Аймаг сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг (АХ) - 152
  • Судлаачид - 75
  • Оюутан - 50
  • Аж ахуйн нэгж - 5

 

Түнш байгууллага

  • Хүнс Хөдөө Аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яам
  • Байгаль орчин аялал жуулчлалын яам
  • Газар зохион байгуулалт Геодези Зураг зүйн газар
  • Ус цаг уур Орчны шинжилгээний хүрээлэн
  • Хөдөө аж ахуйн их сургуульщ
  • Бодлого судлалын төв
  • Монголын газар зохион байгуулагчдын холбоо
  • Тунгаамал төв
  • Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо
  • Монголын ноос ноолуурын холбоо
  • Баялаг Өлзий ХХК
  • Монгол нэхмэл ХХК
  • Уужин ХХК
  • Сор кашмерь ХХК
  • Алтай кашмерь ХХК
  • Эрдэнэт хивс ХХК
  • Дархан нэхий ХХК
  • Хангайн сор ХХК
  • Бороо Гоулд ХХЗ
  • Баян-Айраг ХХК
  • Оюутолгой ХХК

 

 

 

Байгууллагын стратеги

  • Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ) бэлчээрийн сэргэх чадавхи, малчдын хамтын оролцоонд тулгуурласан байгууллагыг хөгжүүлэх замаар бэлчээрийн менежментийг төлөвшүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажилладаг үндэсний хэмжээний мэргэжлийн тэргүүлэгч байгууллага болж хөгжих.
  • Бид судлаачдыг дэмжих, судалгааны шинэлэг арга зүйг нэвтрүүлэх, бэлчээрийн харилцааны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр иргэн, төр хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах.
  • Малчдыг дундын бэлчээрээ ашиглаж ирсэн  уламжлалт хэлбэрээр зохион байгуулалтад оруулах нь манай улсын бүх хүн амын тэн хагасыг ажлаар хангаж, орлогын үндсэн эх үүсвэр нь болдог бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдгээс гадна хөгжлийн үйл явцад түлхүү нийцэж байгаа юм.
  • Бид дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчин өрхүүдийг Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ)-ийн зохион байгуулалтад ороход нь мэргэжлийн арга зүйгээр хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сайжруулах, шинэ түнш, зах зээлтэй болоход нь зуучлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна.  

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-01-18 02:51:02