Малын бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эдийн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, гарал үүслийн гэрчилгээг боловсронгуй болгох

Үндэслэл: Хөдөө аж ахуйн салбар Монгол улсын уламжлалт эдийн засгийн ач холбогдол бүхий салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувь орчмыг бий болгодог. Мал аж ахуйн салбар нь үүний 80 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд нийт хөдөөгийн хүн амын 70 гаруй хувь нь энэ салбараас хамааралтай байна.

Мал аж ахуйн зах зээл: Монгол улсад малын тоо жил ирэх тусам өссөөр байгаа бөгөөд 2016 онд 61,5 сая малыг тоолуулжээ. Манай улс мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж, нөөц ихтэй бөгөөд ингэснээр эдийн засгийн маш их ач холбогдолтой.

Бэрхшээл: Малын эрүүл мэнд суурь асуудал бөгөөд цаашдаа хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор дотоод болон гадаад зах зээлд нийлүүлж буй мал, малын гаралтай түүхий эдийн эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын баталгааг сайжруулах хэрэгтэй. Мөн малчдаас аль болох шууд замаар тогтвортой нийлүүлэх асуудал байгаа. 

Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, гарал үүслийн (цаашид мал эмнэлгийн гэрчилгээ гэх) гэрчилгээг малын бүртгэл дээр түшиглэн илүү боловсронгуй болгох.  Улмаар малын гаралтай түүхий эдийн чанар, бэлтгэн нийлүүлэлт, гарал үүслийг тодорхой болгох шаардлага тулгараад байна.

Ажлын даалгавар:

  • Малын бүртгэл дээр суурилсан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй,  гарал үүслийн гэрчилгээг (мал эмнэлгийн гэрчилгээ) цахимд суурилсан байдлаар илүү боловсронгуй болгож хөгжүүлэх
  • Малын гаралтай бүтээгдэхүүний (мах, ноос, ноолуур, хөөвөр) гарал үүсэл, чанар, бэлтгэн нийлүүлэгчдийн мэдээлэл зэргийг багтаасан цахим мэдээлэл (БАР код, QR)-ийн сан бүрдүүлэх, мөшгөх тогтолцоог цахим хэлбэрт оруулах
  • Нэгдсэн мэдээллийн сан бий болгох
  1. НМСангаас хэрэглэгчид болон бусад мэргэжилтнүүд тодорхой түвшний мэдээллийг авах, мэдээлэл оруулах
  2. НМС-д малын эрүүл мэндийн үйлчилгээ хийсэн талаарх мэдээллийг тухайн орон нутагт ажиллаж буй малын эмч нар оруулах, үүгээрээ дамжуулан малын эрүүл мэндийг баталгаажуулах
  3. Мал эмнэлгийн гэрчилгээний мэдээллийн бааз үүсгэх
  4. Мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөн, өөрчлөлт, хяналтын бүртгэл,
  • Тухайн мал, малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл гэдгийг нотолсны үндсэн дээр “мал эмнэлгийн гэрчилгээ”-г эрх бүхий албан тушаалтан баталгаажуулах, олгох, хянах, хариуцлагыг хүлээх тогтолцоог хэрэгжүүлэх
  • Мал эмнэлгийн гэрчилгээгээр дамжуулан мөрдөн мөшгих тогтолцоог хэрэгжих боломжийг бий болгох
  • Хулгайн болон зөвшөөрөлгүй тээвэрлэж буй мал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрүүл мэндийн баталгаагүй эсвэл малын хулгайн асуудлыг таслан зогсоох боломжийг бүрдүүлэх
  • Махны үйлдвэрүүд дэх хяналт сайжирч дотоод, гадаад хэрэглэгчдэд эрүүл нь баталгаажсан, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн нийлүүлэх боломжоор хангах

Тухайн Мэдээллийн систем нь оюуны өмчийн маргаангүй, захиалагч хүсэлтээр хийгдэх гүйцэтгэгчийн өөрийн бүтээл байх шаардлагатай.

Хугацаа: 2017 оны 7 дугаар сарын 31 -ны өдрийн 18 цаг хүртэл материал хүлээн авна.

Нэмэлт материал:

  • Үнийн санал
  • Ажлын төлөвлөгөө, гүйцэтгэх хугацаа
  • Байгууллагын танилцуулга
  • Татварын цахим тодорхойлолт: e-tax.mta.mn сайтаас авсан
  • Өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга, гэрээний хуулбар 

 

 

НОГООН АЛТ МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

НИЙТЭЛСЭН: 2017-07-17 02:24:52