НАМЭМ төслийн 2019 оны Удирдах зөвлөлийн хурал боллоо

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн нэгдсэн үе шатны 2019 оны Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Хөдөө аж ахуйн яаманд боллоо. Энэхүү хуралд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн нарын яамны холбогдох албаны төлөөллүүд, Сангийн яам, Мал эмнэлгийн Ерөнхий газар, ХААИС-ийн төсөлд хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд,  ШХА-ийн суурин төлөөлөгч Ерөнхий консул Габриелла Спирли, НАМЭМ төслийн менежер Ц.Энх-Амгалан нарын төслийн багийн удирдлагууд, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй Удирдах хорооны гишүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэдэн ШХА-ийн суурин төлөөлөгч Ерөнхий консул Габриелла Спирлид хандан манай улсад нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх төсөл амжилттай хэрэгжүүлж ирсэн талархал илэрхийлээд 2019 оны хувьд төлсийн хамгийн чухал үр дүн авчирсан жил байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, НАМЭМ төслийн багийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Түүний дараа ШХА-ийн суурин төлөөлөгч Ерөнхий консул Габриелла “НАМЭМ төслийн төгсгөлийн үе шатнаас хүлээгдэж байгаа үр дүн”-ийн талаар мэдээлэл өгч,   НАМЭМ төслийн менежер Ц.Энх-Амгалан “НАМЭМ төслийн 2018 оны гол үйл ажиллагаа, хүрсэн үр дүн”-ийн талаар тайлагнаж, Мониторинг, үнэлгээний мэргэжилтэн Ч. Баярмаа “НАМЭМ төслийн 2019 оны ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл” –ийн талаар танилцуулсан юм.

Мэдээллийн төсгөлд Удирдах хорооны гишүүд өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, 2019 онд ямар ажлыг хэрхэн хийвэл болох, юунд илүү анхаарч ажиллавал үр дүнтэй байх талаар саналаа хэлсэн юм.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-06 18:43:33