"Ногоон Бэлчээр" малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийг хамтран хэрэгжүүлнэ

"Ногоон Бэлчээр" малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ховд аймгийн Чандмань суманд 2019 оны 2 сарын 1-нээс 2020 оны 10 сарын 30-ыг хүртэл хэрэгжүүлэх малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төсөл дээр хамтран ажиллахад Хас банк, нөгөө талаас Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт Малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо оролцож байна. Төслийн хүрээнд бэлчээрийн нөөцийг зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс бэлчээрийн даацаас хэтэрсэн мал мах бэлтгэхийн тулд малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах ажлыг дэмжих зорилготой ажээ. 

http://greenmongolia.mn/upload/news_files/cdf4d843529bd597da9e9930b15a7420.pdf

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-15 02:12:41