Баянхонгор аймагт "Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" зохион байгуулагдах гэж байна

 

Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт - Малын эрүүл мэнд төсөл нь 2017 он 8 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Богд суманд 100 малчин эмэгтэйн чуулга уулзалтыг “Малчин эмэгтэйчүүдийн хоршоог байгуулан, бизнесийг нь дэмжих замаар өрхийн амьжиргааг сайжруулах нь” сэдвийн дор зохион байгуулах гэж байна. Уг чуулга уулзалтаар Монголд эмэгтэйчүүдийн анхны хоршоог байгуулах бөгөөд малчин эмэгтэйчүүд хоршооны талаар бүрэн мэдлэг, эерэг, зөв ойлголт, хандлагатай болсны үндсэн дээр хоршоонд гишүүнээр элсэх боломжтой болох юм. Энэ үеэр хоршооны гишүүн эмэгтэйчүүд хоршооны дүрэм, журам, үйл ажиллагааны чиглэл, хөгжлийн болон маркетингийн стратегийг хэлэлцэж, төлөвлөнө.

 

Үндэслэл.

 

Хоршооны тогтолцоог эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц үзүүлэх гол механизм гэж үздэг. Иймдээ ч хөдөө аж ахуйн хоршоод нь гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн үр ашиг, соёлын оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай тулгарч байдаг (Tuvachote, 2006).

 

Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хөдөө аж ахуйн хоршоод нь голдуу малын гаралтай түүхий эдийг үйлдвэрлэгчдэд нийлүүлэхэд түлхүү анхаардаг ба үйл ажиллагаа нь төдийлөн төрөлжөөгүй байдаг. Хэдийгээр олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд эдгээр хоршоонд түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивласан ч техникийн мэдлэг, бизнесийн менежментийн ур чадвар дутмаг зэрэг шалтгааны улмаас уг хоршоодод тоног төхөөрөмжийн ашиглалт сул байна.

 

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хоршоодын нийтлэг хандлага гэвэл удирдлага, гишүүдийн дийлэнх нь эрэгтэй байгаа явдал юм. Ер нь хоршооны үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн идэвх сул байдаг нь хөгжиж буй орнуудын нийтлэг хандлага болоод байна. Энэ нь нэг талаар орон нутгийн эмэгтэйчүүдийн ажлын ачаалал хэт их, цаг зав хомс байдагтай холбоотой (FAO, 2012). Нөгөөтэйгүүр, хоршоодын дийлэнх нь хувь хүн гэхээсээ илүүтэй өрхийг гишүүнээр элсүүлдэг нь тогтсон ёс болсон. Иймд голдуу өрхийн тэргүүн нь өрхөө төлөөлж, хоршооны гишүүнээр элсэж, холбооны үйл ажиллагаанд оролцдог. Энэхүү тогтсон жаяг нь эмэгтэйчүүдийн мэдээлэл, мэдлэг, ур чадвар олж эзэмших боломжийг хязгаарлаад зогсохгүй зах зээлийн харилцаанд оролцох, бизнес эрхлэх, манлайлах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нь алдагдуулж байна.

 

Иймд эмэгтэйчүүдийг хоршооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалах нь чухал ба үүнээс чухал нь зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдэх хоршоодыг бий болгох замаар эмэгтэйчүүдийг чадавхижуулах шаардлагатай байна. Хоршооны дор нэгдэж, хамтарч ажилласнаар эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, ур чадвараа хөгжүүлж, бизнес эрхлэх сургалт зэрэг үйлчилгээ хүртэх, бүтээмжээ сайжруулах боломж, нөөцөд ойртох юм. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн хоршоо нь орон нутгийн эмэгтэйчүүдийг нийгэм, эдийн засгийн хувьд чадавхижуулах, манлайлалд хүргэх гол байгууллага болж хөгжих боломжтой юм. Эмэгтэйчүүдийн хоршоог сайтар дэмжиж, зааварчилж, сургавал үндэсний хэмжээнд хүн төвтэй хоршооны шилдэг загвар болж, орон нутгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх боломжтой.

 

 

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРШОО БАЙГУУЛАН,

БИЗНЕСИЙГ НЬ ДЭМЖИХ ЗАМААР

ӨРХИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХ НЬ

 

сэдэвт малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын хөтөлбөр

 

2017 оны 8 дугаар 16 Лхагва гариг

Хугацаа

Үйл ажиллагаа

09:00 – 09:30

Бүртгэл

09:30 – 10:00

Нээлт:

       Баянхонгор аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны Гүйцэтгэх захирал П.Батчулуун нээнэ.

       Нээлтийн үйл ажиллагаанд зориулан

УИХ-ын гишүүн .................................... үг хэлнэ.

Сумын засаг дарга .............................. үг хэлнэ.

10:00 – 10:30

“Малчин эмэгтэйчүүдийн хоршоо байгуулах санаачилга ба үндэслэл”

С.Онон-НАМЭМ төслийн маркетингийн мэргэжилтэн

10:30 –11:00

“Өөрийнхөө амьдралд эзэн нь байх нь”, зочны илтгэл

11:00 – 11:20

Цайны завсарлага

11:20 – 13:00

Яагаад хоршоо гэж? Хоршоо өчигдөр-өнөөдөр-маргааш” лекц

Н.Баасанхүү-НАМЭМтөслийн хоршооны зөвлөх

13:00 – 14:00

Үдийн зоог

14:00 – 15:00

Яагаад хоршоо гэж? Хоршоо өчигдөр-өнөөдөр-маргааш” лекц

Н.Баасанхүү-НАМЭМтөслийн хоршооны зөвлөх

15:00 – 15:30

Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь

С.Онон-НАМЭМ төслийн маркетингийн мэргэжилтэн

15:30 – 15:50

Хоршоо нь эмэгтэй удирдагчтай байхын давуу ба сул тал, бэрхшээл, сургамж

/Жаргалант сумын хоршооны тэргүүн Дашмаа/

15:50 – 16:10

Цайны завсарлага

16:10 – 16:30

Үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн давуу ба сул тал, бэрхшээл, сургамж

/Жинст сумын хоршооны гишүүн Ширмэнтогоо/

16:30 – 17:30

Ярилцлага хэлэлцүүлэг-Асуулт хариулт /илтгэгчид панелд сууна/

17:30 – 18:00

Дүгнэлт:

       УИХ-ын гишүүн үг хэлэх

       П.Батчулуун /эхний өдрийн арга хэмжээний хаалт/

18:00 – 19:00

Оройн зоог

19:00 – 22:00

Чөлөөт арга хэмжээ /Баянхонгор АБАХ-ны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн, танилцах үдэшлэг, урлагийн арга хэмжээ/

 

 

2017 оны 8 дугаар 17 Пүрэв гариг

Хугацаа

Үйл ажиллагаа

09:00 – 09:30

Бүртгэл, Өглөөний цай

09:30 – 10:00

Эмэгтэйчүүдийн хоршооны үйл ажиллагааны чиглэл ба хоршиж хамтран  бизнес эрхлэх  боломжууд, сайн туршлага, сургамж

С.Онон-НАМЭМ төслийн маркетингийн мэргэжилтэн

Н.Баасанхүү-НАМЭМтөслийн хоршооны зөвлөх

10:00 – 11:30

Зах зээлийн боломжууд, маркетингийн арга хэрэгсэл

С.Онон-НАМЭМ төслийн маркетингийн мэргэжилтэн

Н.Баасанхүү-НАМЭМтөслийн хоршооны зөвлөх

11:30 – 13:00

Эмэгтэйчүүдийн хоршоо байгуулах, санал хэлэлцэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх

С.Онон-НАМЭМ төслийн маркетингийн мэргэжилтэн

Н.Баасанхүү-НАМЭМтөслийн хоршооны зөвлөх

13:00 – 14:00

Үдийн зоог

14:00 – 17:00

Хоршоо үүсгэн байгуулах анхдугаар хуралдаан зохион байгуулах

       Хоршооны удирдлага сонгох батлах

       Хоршооны дүрэм хэлэлцэж батлах

       Бусад асуудал

17:00 – 17:30

Манлайлагч хоршоо болж хөгжихийн тулд яаж ажиллах вэ? /панел хэлэлцүүлэг - илтгэгчид/

17:30 – 18:00

Дүгнэлт:

  • Сумын засаг даргын хэлэх үг /дүгнэлт/
  • П.Батчулуун /арга хэмжээний хаалт/

18:00 – 19:00

Оройн зоог

19:00 – 22:00

Чөлөөт арга хэмжээ /Баянхонгор АБАХ-ны нэрэмжит танин мэдэхүйн АХА тэмцээн/

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-08-02 09:23:38