“Сүхбаатар аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны сургалт семинар” эхэллээ

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд “Сүхбаатар аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны сургалт семинар” эхэллээ. Сургалтыг Сүхбаатар аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо” ТББ, Сүхбаатар аймгийн Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсэг, “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ хамтран зохион байгуулж байна. Сургалтыг нээж Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар үг хэллээ.

МБАНХ-ын Зөвлөх Б.Мэнджаргал “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зорилго, чиглэл малчдын байгууллагын бэлчээрийн менежмэнт дэх үүрэг оролцоо”, “Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдын оролцоонд суурилан зохион байгуулах нь”, “Малчдын дундын сан, түүний үйл ажиллагааны талаар”, “Бэлчээр ашиглуулах гэрээ, журам түүгээр дамжууланбэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах” сэдвээр мэдээлэл өглөө.

Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Э.Өлзийсайхан “Сүхбаатар аймаг дахь “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн явц” сэдвээр, ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох “Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн салбарын бодлого, зорилт” сэдвээр, ГХБХБГ-ын Газар зохион байгуулалт, төлөвлөлт газар өмчлөлийн мэргэжилтэн Г.Энхжин “Сүхбаатар аймгийн бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ” сэдвээр мэдээлэл хийх юм.

Мэдээллийн төгсгөлд сургалт зөвлөгөөнд оролцогчид “Аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоо болон Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсгийн 2018 оны үйл ажиллагааны хэрэгжилт, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөлтийн чиглэлийг тодорхойлох”-оор багаар ажиллаж, сум тус бүр хийж хэрэгжүүлсэн болон хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулна.

НИЙТЭЛСЭН: 2018-12-18 02:36:58