Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Монголоос нийлүүлэх эхлэл тавигдлаа

ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл”-өөс гарал үүсэл нь тодорхой, хорио цээрт халдварт өвчингүй нутгаас бэлтгэсэн,  мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэгдлийн шинжилгээ хийсэн эрүүл махны худалдааг Монголд анх удаа 2018 оны 11 дүгээр сарын 2-4-нд “Лавай” худалдааны төвд зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Мэдээллийг Хөдөө аж ахуйн биржийн Бодлого стратеги  хариуцсан захирал Ж.Мягмарсүрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын  Мал  эмнэлгийн эрсдлийн үнэлгээний газрын дарга П.Болдбаатар, Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн, ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар, ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн маркетингийн менежер Д.Гэрэлт-Од нар хийлээ.

Хөдөө аж ахуйн биржийн Бодлого стратеги  хариуцсан захирал Ж.Мягмарсүрэн “Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр”, малын эрүүл мэнд, эрүүл хүнс, эрүүл хүн гээд олон хөтөлбөр батлагдсан. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд олон ажил хийж байна. Малын гаралтай түүхий эд үнэ хүрэхгүй болчихсон тэгвэл эрүүл мал байвал эрүүл чанарын шаардлага ханагсан  түүхий эд бий болгоно. Ингэхийн тулд эрүүл малыг  бий болгох хэрэгтэй гэж “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль” батлагдсан. Хариуцсан агентлаг бий болж, Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас нэмүү өртгийн  сүлжээг бий болгосон. Түүн дээрээ тулгуурласан Мөшгих тогтолцоо бүхий малын гаралтай эрүүл түүхий эдийг гаргах ажлыг  хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн  бичгээр ахлуулсан холбогдох бүх байгууллагууд оролцсон ажлын  хэсэг маань ШХА-ын Ногоон алт-Малын  эрүүл мэнд төсөлтэй хамтран энэ ажлыг хийлээ. Энэ ажлын гол  зорилго нь малаа ээмэгжүүлэх. Ингэснээр  ээмгэн дээрх чипээр дамжуулан тухайн малын эрүүл мэндийг цахим системд оруулах, иргэд эрүүл баталгаатай хүнсээр хэрэглээгээ хангаж,  үйлдвэрлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн түүхий эдийг  гарган авах боломж бүрдэх юм. Ингэж дотоодын үйлдвэрлэгч нарт нэмүү  өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах, Монгол Улсын төсөв улс орны эдийн засагт тус дэмтэй байх ажил юм.  11 сарын 2-4 ны өдрүүдэд Лавай захын үзэсгэлэн худалдааны төвд махны үзэсгэлэн худалдаа үргэлжлэна. Мөн Е-Март худалдааны төв бүтэн жилийн туршид энэхүү системийн дагуу бэлтгэгдсэн махыг хэрэглэгчдэд нийлүүлэх гэрээг хийсэн. Энэ бүхнийг гол зангидах ажлыг Хөдөө аж ахуйн бирж хийж байгаа” гэлээ. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын  Мал  эмнэлгийн эрсдлийн үнэлгээний газрын дарга П.Болдбаатар “Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль” хэрэгжүүлэх зорилготойгоор  Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Мал эмнэлгийн ерөнхий  газраас дээрх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мал амьтны шилжих хөдөлгөөнийг нарийвчлан тогтоох, малын гаралтай бүтээгдэхүүнйи ариун цэвэр гарал үүслийн баталгааг хангах зорилгоор  ШХА-ийн НАМЭМ төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж, орон нутгаас  ирэх мал эмнэлгийн гаралүүслийн гэрчилгээг цахимжуулж, эцсийн бүтээгдэхүүнийн ариун цэврийн баталгаажуулалтай бар кодтойгоор  худалдаалах системийг туршиж хэрэгжүүлж явна. бид ингэснээр гадаадын зах зээлд гарч байгаа малын гаралтай бүтээгдэхүүний баталгааг илүү хангаж, илүү өрсөлдөх чадвартай болгох боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү эрүүл махыг хэрэглэгчдэд нийлүүлэх систем маань Монгол Улсын хувьд цоо шинэ, олон улсын түвшинд хүргэсэн, гадаад зах зээлд гарах үүд хаалгыг нээж байгаа тогтолцоо юм. Мөн мал эмнэлгийн системийг шинэ шатанд гаргасан ажил юм”.

Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн “Монгол Улсын  Их хурлаас батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий  газар, ШХА-ийн НАМЭМ төсөл, Монголын Дижитал Медик компанийн залуус, МУ-ын Ариун цэврийн төв лаборатори, Орон нутгуудын Бэлчээр ашиглагчдын холбоо, суманд ажиллаж байгааи анхан шатны тасаг, мал эмнэлгийн нэгжүүдтэй хамтран “Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажуулалтын асуудал, эргэн мөшгих тогтолцоо” системийг 2017 оноос эхлүүлсэн.  Энэ системийг  2017 онд Махмаркет хувьцаат компанитай хамтран Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат сумдуудад  малчны хотноос хэрэглэгчийн ширээ хүртэлх процессийг онлайн системээр дамжуулж,  бар кодтой болгож, тус үйлдвэрийн  нэрийн барааны дэлгүүрт эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг туршиж ирлээ. Энэ ажлыг Мал амьтны эрүүл мэндийн  эрүүл мэндийн хууль батлагдсантай холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар  байгуулж, Швейцарийн ард түмний хөрөнгө оруулалтаархийгдэж буй Мал эмнэлгийн гарал үүслйин ситемийг маргааш  буюу 2018 оны 11 сарын 02 –ны өдөр  албан ёсоор Монгол улсын төрийн байгууллага хүлээн авч цаашид 21 аймаг, нийслэл, 330  сум сууринд нэвтрүүлэх ажлыг 2019 оноос эхлэн хийх гэж байна. Энэ ажилтай холбоотойгоор ШХА-ийн төсөл хэрэгжиж байгаа 6 аймгийн 15 сумын Бэлчээр ашиглагчдын холбооны  Хоршоодоор дамжуулан Е-Март сүлжээ, Мах маркетын сүлжээ дэлгүүрүүдээр  худалдаалах гэж байна. Энэ бол эрүүл аюулгүй бүс нутгаас  ямар нэгэн антибиотикийн үлдэгдэлгүй баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг  Монгол Улсынхаа иргэдийн хүнсэнд нийлүүлэх том ажил болно. Цаашдаа бид жилдээ 15-20 сая малыг дэлхийн зах зээл дээр гаргаснаар малчид, үйлдвэрлэгчид орлого  олно.  Ингэж орлого  олох нь улс эх орны эдийн засгийг ч сэргээнэ гэж харж байна. Бидний зорилго бол Монгол Улсынхаа 3 сая гаруй хүн амыг эрүүл, баталгаатай, аюулгүй хүнсээр хангах, малын  гаралтай түүхий эдийг үйлдвэрийн  аргаар боловсруулж эцсийн  бүтээгдэхүүн болгох юм. Мөн 10-15 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспорт хийх зорилготой.  Энэ бүх ажлын эхлэл нь  Е-Март, лавай худалдааны төв,  Мар маркет сүлжээ дэлгүүрүүдээр хэрэглэгчдэд хүрэх гэж байна.  Цаашдаа бид экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр Монголоос гаргах болно гэдгийг  албан ёсоор мэдэгдэж байна”.

ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар “Манай төсөл 11 сарын 02 –нд  хүлээлгэн өгөх гэж байгаа систем нь  Мал эмнэлгийн ерөнхий газартай  хамтран туршсан. Туршилт 6 аймгийн 15 суманд хийгдсэн. Тодруулбал, Ховд, Завхан, Хөвсгөл, Төв, Архангай, Баянхонгор аймгийн сумдууд сонгогдсон. Системийн үр шимийг эцсийн  хэрэглэгчид хүртэнэ. Мөн арьс шир, ноос ноолуур, түүхий эдийг  боловсруулах үйлдвэрт энэ систем нэвтэрснээр  эцсийн  хэрэглэгч мөн үр шимийг нь хүртэнэ. Энэхүү хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийг маргааш хийнэ. 11 сарын 04-ныг  дуустал төсөл хэрэгжиж байгаа сумуудаас бэлтгэсэн гарал үүсэл нь тодорхойлох боломжтой худалдан авалт хийхийг урьж байна. Хэрэглэгч та өөрийн гар утсан дээрэ “Гарал үүслийн гэрчилгээ” апплекейшн суулган шалгаж авах боломжтой. Бэлтгэгдэхээс өмнө эмийн үйлдэгдэлгүй гэдэг шинжилгээ бүрэн  хийгдсэн  байгаа. Чанартай, эрүүл махыг хэрэглэгчдэд  нийлүүлэх энэхүү ажилтай танилцаж, худалдан авалт хийгээрэй хэмээн Улаанбаатарын иргэдийг Лавай худалдааны төвд урьж байна. Лавай худалдааны  төв нь III цахилгаан станцын  уулзварын замын зүүн урд талд буюу Эрэл компанийн зүүн урд талд байрлаж байгаа. Бидний энэ ажил цаашид тогтвортой үргэлжилж хэрэглэгчдэд байнга шинэ мах нийлүүлэх ажлыг хамтран хийнэ. Энэ 15 сумаас бэлтгэн нийлүүлж байгаа махны нэг хэсгийг Мах маркет компани,  нөгөө хэсгийг  нь Туул тосгонд байрлаж байгаа Меет фүүдс” компани бэлтгэж байна. Энэ бүтээгдэхүүнийг худалдах, системийг хүлээлгэж өгөх ажил 12 цагт эхэлнэ. Энэ өдөр бид хоёр систем хүлээлгэж өгнө гэж ойлгоорйо. Нэгд, мал эмнэлгийн эрүүл мэндийн бүртгэл мэдээлэл, гэрчилгээний систем, хоёрт, мал эмнэлгийн лабораторийн удирдлага мэдээллийн системийг хүлээлгэн өгнө. Мал   эмнэлгийн лабораторийн удирдлага мэдээллийн системийг 2015 оноос эхлүүлсэн одоо 21 аймаг, нийслэлийн хэмжээнд холбогдож, Мал эмнэлгийн салбарт маш том дэвшил авчирсан систем. Бид энэ төслийн хүрээнд өргөжүүлээд бүх сумдуудыг холбох техникийн шийдлийг нь гаргасан. 15 сумандаа туршаад явж байгаа. Ингэснээр  лабораторид шинжилгээний эцсийн хариу гарахад шинжилгээ илгээсэн байгууллага албан тушаалтан хариуг тэр дор нь  хүлээн авах, шинжилгээний процесс хаана явж байгааг харах, халдварт өвчингүй тайван бүс нутгийг баталгаажуулж, нийтэд зарлан мэдээлэх зэрэг үзүүлэлт дээр тулгуурлан зарладаг болох ажилд хийгдэнэ”.

ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн маркетингийн менежер Д.Гэрэлт-Од “ШХА нь сүүлийн 10 гаруй жил малчдын орлогыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа  чиглүүлэн ажиллаж ирсэн.  Малчдын орлогыг  нэмэгдүүлнэ гэдэг нь малчдын зарж борлуулж байгаа бүтээгдэхүүнйи чанарыг сайжруулахад төвлөрч ажилласан. Энэ ажлынхаа хүрээнд мал болон  малын гаралтай бүтээгдэхүүнйи чанарыг сйажруулахын тулд бэлчээрийн асуудал, малын эрүүл мэндийн асуудал зайлшгүй яригддаг. Бэлчээрийг  сайжруулах болон малын эрүүл мэндийг сайжруулах ажлуудыг шат дараатай хийж ирсэн. Энэ бүхний үр дүнд бид гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл бэлчээрт бэлчсэн, эмийн үлдэгдэлгүй малын махыг  хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдлээ. Энэ системд эргэлзэх зүйлгүй 100 хувь баталгаатай эрүүл махыг  хэрэглэгчдэд нийлүүлнэ.  Зөвхөэн мах гэлтгүй сүү, хөдөө аж ахуйн гаралтай бусад  бүтээгдэхүүнийг энэ системийн хүрээнд хэрэглэгчдэд хүргэх боломж нээгдэж байна. Тиймээс Лавай төвд болох махны худалдааг очиж сонирхож, худалдан аваарай. Мөн www.eruulhuns.mn гэсэн вэбсайтаар орж худалдан авах махны захиалгаа өгөөрэй”.

НИЙТЭЛСЭН: 2018-11-01 08:25:54