Хариуцлагатай манлайлагчдыг тодруулав

“Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохиогдож буй Монгол орны бэлчээрийн үндэсний II форумын эхний өдрийн арга хэмжээний төгсгөлд салбар хуралдаанд оролцогчдын зүгээс гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн гаргалаа. Уг санал зөвлөмжийг нэгтгэн Бодлого гаргагч нарт хүлээлгэн өгөх юм. Энэхүү арга хэмжээний дараа “Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг түүчээлэгчид” манлайлагчдыг тодруулах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолтоор энэ өдрийн арга хэмжээг өндөрлөлөө.

Форум маргааш үдээс өмнө Скай плаза бизнесс төвд үргэлжлэх бөгөөд энэ үеэр Орон нутгийн удирдлагуудад зориулсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулахад орон нутгийн оролцоо” сэдэвт сургалт, Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны удирдлагуудад зориулсан “БАХ/БАГ-ний хэлбэрийг өргөжүүлж,  нэвтрүүлэх ажлыг  шинэ аймгуудад хэрэгжүүлэх: Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр дүн” чадавхийг бэхжүүлэх сургалтаар үргэлжилнэ. Үдээс хойш ХХААХҮЯ-ны хурлын танхимд “​ХАА-н мэргэжилтнүүдэд зориулсан “Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан хариуцлагатай менежмент: МАА-н үйлдвэрлэлийн экстейншний үйлчилгээ” чадавхийг бэхжүүлэх сургалт, ГЗБГЗЗГ-ын хурлын танхимд “Газрын харилцааны мэргэжилтнүүдэд зориулсан “Гэрээт бэлчээрийн талбайг зураглах, бүртгэлжүүлэх” арга зүйн сургалт, УЦУОСМХ-ийн хурлын танхимд “Цаг уурын ажилтнуудад зориулсан “Бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалтаар тус тус үргэлжилнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-31 14:22:24