Залуу судлаачид “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь” сэдвээр өрсөлдлөө

Монгол орны бэлчээрийн үндэсний II дугаар форум “Бэлчээрийн хариуцлагатай менежмэнт” уриан дор Туушин зочид буудалд үргэлжилж байна. Форумын үеэр оюутан, залуу судлаачдын дунд зохион байгуулах “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь” сэдэвт тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд Газар зүй гео-Экологийн хүрээлэнгийн “Ногоон бэлчээр” баг, ШУА –ын ЕБСБХ “Vegetation ecology” баг, ХААИС-ын “Газрын эзэн” баг, МУИС-ын “Сувдан хэлхээ” баг, Их Нарт байгалын нөөц газрын судалгааны  төв “Ногоон ирээдүй” баг, ХААИС-иын харьяа Экосистемийн судалгааны төв,  МУИС-ын Цэгрэмтэн” баг зэрэг долоон багийн оюутан, судлаачид оролцлоо.

Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж, тэргүүн байрыг МУИС-ын “Сувдан хэлхээ” баг, хоёрдугаар байрыг Газар зүй гео-Экологийн хүрээлэнгийн “Ногоон бэлчээр” баг, гуравдугаар байрыг ШУА –ын ЕБСБХ “Vegetation ecology” багийн хамт олон эзэллээ.

НИЙТЭЛСЭН: 2018-10-31 10:03:31