“Хөвсгөл-Ард түмний телевиз”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хөдөө орон нутгийн малчин иргэдэд бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах зэрэг шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй мэдээлэх боломжтой боллоо.

Тодруулбал, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 18 аймгийн 160 гаруй суманд малчдын байгууллагыг чадавхижуулж мэдлэг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулдаг. Тиймээс МБАНХ-ны зүгээр малчдыг тогтмол мэдлэг мэдээллээр хангах зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулж эхэлж байна.

Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Хөвсгөл-Ард түмний телевиз”-тэй  хамтран ажиллах гэрээ байгуулснаар эхлүүллээ. Гэрээ байгуулснаар цаашид малчдад зориулсан мэдээ, мэдээллийг цаг тухайд нь тогтмол хүргэж боломж нээгдэх юм.

НИЙТЭЛСЭН: 2018-09-19 00:13:28