“Бэлчээрийн эрх зүйн орчинг сайжруулах асуудалд” сэдвээр хэлэлцлээ

Монгол орны бэлчээр ашиглалтын одоогийн байдал, түүний зохицуулалт, хууль эрхзүйн орчинг сайжруулах талаар хамтран санал солилцох хэлэлцүүлэг Засгийн газрын XI байрны хурлын дугуй танхимд боллоо. “Бэлчээрийн эрх зүйн орчинг сайжруулах асуудалд” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Жасыл холбоо, МБАНХ, Бодлого судалгааны төв хамтран зохион байгуулсан юм. Энэхүү хэлэлцүүлэгт Газар зохион байгуулалт геодизи зураг зүйн газар, БОАЖЯ, ХХААХҮЯ, БХБЯ, УИХ, Жасыл холбоо, Бодлого судалгааны төв, МБАНХ, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага UNFAO , НҮБ-ийн Сайн дурын зөвлөмж хэрэгжүүлэгч VGGT Монголын газар зохион байгуулагчдын холбооны төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх “Монгол орны бэлчээр ашиглалтын одоогийн байдал, цаашдын зорилт” сэдвээр, БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын мэргэжилтэн Р.Сэргэлэн “Монгол орны цөлжилтийн одоогийн байдал, бодлого, эрх зүйн асуудал” сэдвээр, ГЗБГЗЗГГЗБ—ийн хэлтсийн дарга Ж.Батсайхан “Бэлчээрийн газрын эрхзүйн зарим асуудлууд” сэдвээр, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Малчдын бэлчээр ашиглах уламжлалт зохион байгуулалтыг бэхжүүлэх, бэлчээр ашиглалтын гэрээ: Үр дүн, сургамж” сэдвээр, Бодлого судлалын төвийн Тэргүүн А.Энх-Амгалан “Бэлчээрийн тухай хуулийн төсөл, түүний орон нутаг хэлэлцүүлсэн дүн” сэдвээр, ЖАСЫЛ холбооны тэргүүн, Шинжлэх ухааны доктор Х.Ыханбай “Төв Азийн бэлчээр ашиглалтын туршлага” сэдвээр, МГЗБХ-ны Гүйцэтгэх захирал С.Сайнбаяр “Орон нутагт бэлчээр ашиглалтанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавив. Төгсгөлд нь хэлэлцүүлэгт оролцогчид Бэлчээрийн тухай хууль хэлэлцэн батлагдахаас өмнө хийж хэрэгжүүлэх, судлах ажлуудынхаа талаар харилцан санал солилцов.

НИЙТЭЛСЭН: 2018-09-06 09:20:27