ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ЖИЖИГ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

            Швейцарын Хөгжлийн Агентлагийн  “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч  Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны зүгээс эмэгтэйчүүдийг чадавхжуулах, байгаль орчинд ээлтэй гар урлалын бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор жижиг төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл хүлээн авах хугацаа: 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд

Хамрах хүрээ: ”Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын малчдын байгууллага, хоршоод

Төслийн санхүүжилтийн хэмжээ: 2 сая (хоёр сая) төгрөг хүртэлх

 

 

Төсөлд тавигдах ерөнхий шаардлага.

     1. МБАНХ-зүгээс  хүргүүлсэн төслийн баримт бичгийн загварыг ашиглах

     2. НАМЭМ- төслийн сум байх

     3. БАХ, СБАХ, АБАХ болон малчны хоршооны гишүүн байх

     4. Богино хугацаанд эргэн төлөлт хийх чадвартай байх (2018 оны 12 сарын 31-нд эргэн төлөлт хийх боломжтой

      Төсөл нь шалгарсан бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ), аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ), хоршоодтой богино хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөл бүхий санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулан хамтарч ажиллана.

       Төслийн баримт бичгийн талаар Монголын бэлчээрт ашиглагчдын нэгдсэн холбоо (Г.Намуулан 99239260) болон аймгийнхаа Бэлчээр ашиглагчдын холбоотой холбогдон тодруулга авч болно.

 

МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-08-09 03:59:15