Олон улсын Газрын эвслийн албан ёсны гишүүн боллоо

          Энэ оны 3-р сард Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо Олон улсын Газрын эвслийн албан ёсны гишүүнээр элсэн орсон юм. Тус эвслийн гишүүн болсноор өөрсдийн туршлагаа Төв, Өмнөд ази, олон улсад хуваалцах, олон улсын туршлагаас суралцах, адил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбоотой ажиллах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм.

          1995 оны 11-р сард Олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд Бельги улсын Бруссель хотноо цуглан өлсгөлөн болон ядуурлын асуудлаар хэлэлцсэн байна. Энэ үеэр хөдөөгийн хөгжилд тэгш эрхтэйгээр нэвтрэхийн ач холбогдлыг хуралд оролцогчид хүлээн зөвшөөрч, иргэний нийгэм ба Засгийн газар хоорондын байгууллагуудын эвсэл байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Өлсгөлөн ба Ядуурлыг бууруулахад чиглэсэн эвсэл байсан юм. Хурлын оролцогч байгууллагууд хөдөө орон нутгийн иргэдийн газар, ус, нийтийн эзэмшлийн нөөц зэрэг хөрөнгийн хүртээмжийг илүү сайжруулснаар ядуурлыг бууруулах, тэдгээр иргэдийг орон нутгийн, үндэсний, олон улсын түвшинд оролцоогоо бэхжүүлэх, шийдвэр гаргахад нь тусалж эхэлсэн.

        Харин 2003 онд Өлсгөлөн ба Ядуурлыг бууруулахад чиглэсэн эвслийн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлсэн, Ядууралгүй, газрын эрх ашиг хамгаалагдсан шударга, эрх тэгш, оролцоотой байдлыг дэлхий нийтэд бий болгох зорилго бүхий Олон улсын газрын эвсэл (ILC) байгуулагдаж, газар ашиглалтыг стратегийн түвшинд хүргэсэн юм. Өдгөө ILC нь  64 орны 206 байгууллагын төлөөлөлтэй болж, мэдлэг, туршлагаа хуваалцах, чадавхжуулах, мэдээлэл түгээх байдлаар хөдөө орон нутгийн иргэдийг тэгш эрхтэй, аюулгүй газар эзэмших боломжоор ханган ажиллаж байна.

          Газрын Эвсэл нь дөрвөн жилд нэг удаа гишүүнчлэлээ нээлттэй зарладаг бөгөөд Монгол улс дахь анхны гишүүнээр 2011 онд JASIL болон Монголын Газрын менежментийн холбоо элсэн Төв Ази болон бүс нутгийн чуулга уузалт, хурал семенар, туршлага солилцох аяллуудад идэвхтэй оролцож ирсэн байна.

                                  

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-06-19 06:54:06