ЖИЖИГ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн  “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл, уг төслийг хэрэгжүүлэгч  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс малчдын байгууллага, хоршоодыг чадавхижуулах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, бэлчээрт ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг төсөл сонгон шалгаруулалтыг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд зарлаж байна.

Жижиг төсөл сонгон шалгаруулалтад ”Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын малчдын байгууллага, хоршоодоос ирүүлсэн жижиг төслүүд хамрагдана.

Төсөл нь шалгарсан бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ), аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ), хоршоонд богино хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөл бүхий санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулан хамтарч ажиллана.

Төслийн баримт бичгийн талаар Монголын бэлчээрт ашиглагчдын нэгдсэн холбоо болон аймгийнхаа Бэлчээр ашиглагчдын холбоотой холбогдон Жижиг төсөл сонгон шалгаруулах баримт бичиг, зөвлөмж, тодруулга авна уу.

 

Утас: 98113747, 99060647, 99178990.

 

МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

 

2018.05.29

НИЙТЭЛСЭН: 2018-05-29 09:33:04