Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо нь өнгөрөгч  2 сарын 23-нд НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилттэй “Нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Энэхүү ажлын хүрээнд НҮБ-ын ХААБ-ын зөвлөхүүдтэй хамтран үндэсний хэмжээний сургалтыг 2 сарын 23-26-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.

Төслийн гол зорилго нь Нүүдэлч малчдын санал, эрэлт хэрэгцээг төрийн бодлого, шийдвэрт тусгах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын өөрсдийн оролцоонд түшиглэн мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх, бодлого боловсруулагчдыг баримт нотолгоо бүхий мэдээллээр хангахад иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Үндэсний хэмжээний сургалт явуулснаас хойш судалгааны эхний материалыг холбогдох байгууллагуудаар баталгуужуулах чиглэлээр ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, Үндэсний Статистикийн Хороотой хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны үр дүнд Нүүдэлч малчдын судалгааны эхний материалыг Монгол орны 330 суманд хүргүүлээд байна. Судалгааны материалыг сумдад хүргэх, СБАХ-ны мэргэжилтнүүдийг сургах ажлыг 18 аймагт амжилттай зохион байгууллаа.

Судалгааны материалыг 6-р сарын 20-нд Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоонд хүргүүлсэн байх ба мэдээллийг программд үнэн зөв оруулах ажлыг эхлүүлэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

                                                                                                                                                                                                                                                                       Д.Бурмаа

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-28 03:44:25