БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын гишүүн  Г.Мөнхцэцэгийн санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.29/ Төрийн ордноо зохион байгууллаа. 

Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Мурат, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлан яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Бодлого судлалын төв, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. 

 

“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Мөнхцэцэг нар нээж хэлсэн үгэндээ бэлчээрийн асуудал зөвхөн малчдын биш улс орны хэмжээний асуудал болсныг онцлоод тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдаа холбоо, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. 

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр тавив. 

НИЙТЭЛСЭН: 2017-06-27 19:26:57