ДУНДЫН ХОРШООНЫ СУРГАЛТ БОЛЛОО
Орон нутгийн хоршоог бэхжүүлэх, гишүүний эрх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх  ажлын хүрээнд “Ногоон алт” төслийн Маркетингын бүрэлдэхүүн хэсгээс Увс аймгийн Зүүнговь суманд “Дундын хоршоо үүсгэн байгуулах” сэдэвт сургалтыг “Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв”-тэй хамтран  зохион байгууллаа.
 
Сургалтад 15 анхан шатны хоршооны төлөөлөл, аймаг сумын хоршоо хариуцсан мэргэжилтнүүд оролцож Дундын хоршооны үйл ажиллагааны чиглэл, удирдлага, бүтэц зохион байгуулалт, дүрэм, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн талаар  тодорхой мэдээлэл авч, Дундын хоршоо үүсгэн байгуулах төлөвлөгөөний төсөл боловсруулав. Сургалтын үр дүнд Увс аймгийн “Бэлчээр ашиглагчдын холбоо”-ны дэргэд Дундын хоршоо үүсгэн байгуулах ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа.
НИЙТЭЛСЭН: 2017-06-27 19:24:17