Төслийн тухай

БАРИМТ МЭДЭЭЛЭЛ

Төслийн нэр: Ногоон алт төсөл
Төслийн хэрэгжих хугацаа: 2013 - 2016
ШХА-аас олгох санхүүжилт: 9,880,000 шв. Франк
Зорилтот бүлэг: 75000 малчин өрх
Зорилтот газар зүйн бүс: Монгол орны баруун бүс, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор аймаг

ҮНДЭСЛЭЛ

Дөчин таван сая толгой малтай мал аж ахуйн салбар Монгол Улсын үндэсний эдийн засгийн тулгуур салбар юм. Улсын хэмжээнд нийт 140 мянга гаруй малчин өрх бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байна. Иймд бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, малчдын бэлчээр ашиглах технологийн мэдлэгийг дээшлүүлэх, зах зээлд нэвтрэхэд нь дэмжих замаар малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд Ногоон алт төслийн зорилго чиглэгдэж байна.

ТӨСЛИЙН ҮР ДҮНГЭЭС

2004 оноос хойш малчдын анхан шатны байгууллага болох бэлчээр ашиглагчдын бүлэг (БАХ) -үүдийг бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, эдийн засгийн боломжийг сайжруулах чиглэлээр дэмжин ажиллаж ирлээ. 2014 оны байдлаар баруун бүсийн аймгуудын 96 суманд нийтдээ 53,000 малчин өрх буюу бүх малчин өрхийн 30 гаруй хувийг хамарсан 960 БАХ, малчдын 67 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Малчдын байгууллагын энэхүү системийг бэлчээрийн зохион байгуулалт, төлөвлөлтийг орон нутгийн төвшинд сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх чухал тогтолцоо хэмээн хүлээн зөвшөөрөх явдал Монгол Улсын Засгийн газрын төвшинд улам нэмэгдсээр байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-04 04:00:41