П. Батчулуун сургалтыг дүгнэж үг хэллээ
Green Gold төслийн хүрээнд МБАНХолбооы захиалгаар "Бүтээлч малчид" хоёрдогч түүхий эд,малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн хийх сургалтыг Баянхонгорын Жинст суманд зохион байгуулсан.Сургалтанд нийт 32 хүн хамрагдаж, 4 өдөр 222ш бүтээгдэхүүн гаргасан. Баянхонгор аймгийн АБАХолбооныдарга П. Батчулуун сургалтыг дүгнэж хэлсэн үгэндээ: “Маш үр өгөөжтэй сайн сургалт боллоо гэж дүгнээд, сурч эзэмшсэн зүйлээрээ цаашид үргэлжлүүлэн хийхийг зөвлөв.
Сумын Засаг Дарга Жаргалсайхан: “Малын гаралтай болон хоёрдогч түүхий эд ашиглан олон сайхан бүтээгдэхүүн хийж болох арга технологийг зааж, иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийж, ур чадвар олгосон багш нартаа баярлалаа. Ялангуяа хүүхдийн хөнжил маш чухал бүтээгдэхүүн болсон байна. Цэцэрлэгт нийлүүлэх талаар дэмжинэ. Бид сурсан зүйлээрээ бүтээгдэхүүн хийж өрхийн бодит орлогоо нэмэгдүүлэхэд та бүгдэд тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлнэ” гэлээ
НИЙТЭЛСЭН: 2017-07-04 03:35:10